Dark Light
Нийгэм | 2021-07-24

456 хүнийг 8.644.301.580 төгрөгөөр хохироосон хэргийн шүүх хуралдааныг товлоно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан /Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн/-ыг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад /Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан/ заасан гэмт хэрэгт холбогдуулан Д.Батбаяр, Д.Гүрсоронз,  Д.Одгэрэл нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн шүүгчийн захирамжаар уг хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр Баянзүрх дүүргийн Прокурорын газарт буцаасан юм. 

Уг хэргийн 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр дахин хүлээн авсан.  

Одоогийн байдлаар Прокурорын яллах дүгнэлтэд дурдаснаар хэрэг нийт 456 хохирогчтой бөгөөд хохирлын нийт төлбөр 8.644.301.580 /найман тэрбум зургаан зуун дөчин дөрвөн сая гурван зуун нэг мянга таван зуун наян/ төгрөгөөр тогтоогдсон байна.  

Шүүх хэргийг хүлээн авч хуульд заасан хугацаанд ажиллагааг явуулж шүүх хуралдааныг товлон зарлах болно. 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10