Dark Light
Нийгэм | 2021-07-24

Сагсчид дэлхийн аваргуудад ганц оноогоор ялагдав

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Олимпын наадамд анх удаа оролцож буй манай 3Х3 сагсанбөмбөгийн эмэгтэй баг эхний тоглолтоо 2018 оны дэлхийн аварга Италийн багтай хийж 14:15 ганцхан оноогоор харамсалтай хожигдлоо. Манай охид тоглолтын төгсгөлд 7:12-оор хожигдож явсан ч тооны харьцааг ганцхан бөмбөгний зөрүүтэй болгож чадсан. Хэрэв цаг дуусах мөчтэй зэрэгцэн Солонгын шидсэн алсын зайн бөмбөг оновчтой болсон бол хүчирхэг Италийн багийг буулган авах ч боломжтой байлаа.

Өнөөдөр орой Монголын 3х3 сагсанбөмбөгийн эмэгтэйчүүдийн шигшээ баг хоёр дахь тоглолтоо АНУ-ын багтай хийх юм.

"Таван цагариг" сонины тусгай сурвалжлагч Ц.Энхтүвшин Токиогоос мэдээлж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10