Dark Light
Нийгэм | 2021-07-24

МАК ХХК Шивээ хүрэн боомтод чингэлэг тээврийн зориулалт бүхий 4 гарцыг барьж хүлээлгэн өгчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Уул уурхайн бүтээгдэхүүний экспортоос хамаарал бүхий эдийн засагтай манай улсын хувьд цар тахлын хүнд цаг үеийг даван туулахад нүүрсний экспортын хэмжээг нэмэгдүүлэх явдал туйлын чухал байгаа бөгөөд Шивээхүрэн боомт дээр “Монголын Алт” (МАК) ХХК нь 596.8 сая төгрөгийн өртөг бүхий чингэлэгтэй нүүрс тээврийн дөрвөн гарцыг барьж байгуулан, хилийн шалган нэвтрүүлэх байрыг, холбогдох техник хэрэгслийн хамт Хил хамгаалах байгууллагад хүлээлгэн өглөө. 

Энэхүү онцлог дээр суурилсан экспортын үйл ажиллагааны үр дүнд Шивээхүрэн боомтоор жилд дунджаар 12 сая гаруй тонн нүүрс экспортлодог бол энэ хэмжээ 10 сая тонноор нэмэгдэн 22 сая гаруй тоннд хүрэх нөхцөл бүрдэх юм. 

Чингэлэгт тээврийн терминалыг байгуулснаар хилийн боомтод үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд хууль тогтоомжийн хүрээнд төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай хүргэх, тээврийн урсгалын нягтралыг зөв оновчтой, аюулгүй байдлыг ханган зохион байгуулах, боомтын нэвтрүүлэх хүчин чадал нэмэгдэх, халдвар хамгааллын дэглэм сахигдах зэрэг олон талын ач холбогдолтой.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10