Dark Light
Нийгэм | 2021-07-24

3х3 сагсны шигшээ баг маргааш Япон, ОХУ-ын багтай тоглоно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

3х3 сагсны шигшээ баг хоёр дахь тоглолтоо хүчирхэг АНУ-ын эсрэг хийж, 21:9-өөр хожигдлоо. Америкчууд өмнө нь дэлхийн чансааг тэргүүлэгч Францыг 17:10-аар хожсон бол манайхан Францаас дутахааргүй өрсөлдсөн юм. Манай багийн мэргэн бууч Э.Чимэддолгор өмнөх тоглолтод баруун гарынхаа дунд хурууг хугалсан ч шүд зууж тоглон холын зайн гурван шидэлтээ оруулж, онооны зөрүүг ойртуулахад тус болсон. 

Манай охид маргааш өглөө 09.15-д талбайн эзэн Япон, 13.00 цагаас ОХУ-тай ээлжит тоглолтоо хийнэ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19