Аэромонголиа компаниас мэдэгдэл гаргалаа.
МЭДЭГДЭЛ-д
Аэромонголиа компанийн АЭРБУС-319 агаарын хөлөг ОХУ-н Челябинск ОУНБ дээр Газрын үйл ажиллагааны байгууллагын буруугаас болж түр саатаад байсан боловч 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн техник үйлчилгээний ажил дуусч хэвийн үйл ажиллагаанд эргэн орсныг зорчигч та бүхэндээ мэдэгдэж байна.
Техникийн засвар үйлчилгээг Европын холбооны нисэхийн аюулгүй ажиллагааны байгууллага /EASA/, Монгол улсын ИНЕГ-р зөвшөөрөгдсөн Ural Airlines хийж гүйцэтгэлээ.
Иймд БНТУ-ын Антальяа-д аялж буй зорчигчдыг 07 дугаар сарын 26-ны 22:00 цагаар /AYT-UBN/ Антальяа-Улаанбаатар чиглэлд нислэг хийхээр төлөвлөж байсан боловч нислэгийн цагт өөрчлөлт орж 27-ний өдрийн 12:00 (орон нутгийн цаг) цагаас Анталья ОУНБ-с хөөрөх болсныг анхаарна уу. Нислэгийн цагийн хуваарьт өөрчлөлт орж байгаа явдалд та бүхнээс хүлцэл өчиж байна.
АДМИН







Нийгэм







