Dark Light
Нийгэм | 2021-07-25

50 тоосгон гарааш чөлөөлсөн газарт 2 метр өргөнтэй явган хүний зам шинээр тавина

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/250 дүгээр захирамжийн хүрээнд Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас дүүргийн 19 байршилд 122 зөрчлийн судалгааг гаргаж, мэдэгдэх хуудсыг газар дээр нь хүргүүлж, захирамжийн хэрэгжилтийг хангахаар төлөвлөгөө гарган ажиллаж байна. Захирамжийн хүрээнд Баянгол дүүргийн 17, 18, 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Чингүнжавын гудамжийг Амарсанаагийн гудамжтай холбох 0.96 км авто замын нөлөөлөлд өртсөн 50 тоосгон гараашийг чөлөөлөх ажлыг 2021 оны долдугаар сарын 23-24-ны өдрүүдэд нийслэл, дүүргийн Газар зохион байгуулалтын алба хаагчид, дүүргийн Цагдаагийн газрын алба хаагч, Онцгой байдлын хэлтсийн алба хаагч, хорооны Ажлын албаныхан  халдвар, хамгааллын дэглэмээ сахин, хуулийн дагуу хийж гүйцэтгэлээ. 

Уг чөлөөлсөн талбайд “Борхойн зам” ХХК авто замын шинэчлэлийг хийх юм. Тухайлбал, авто замын зорчих хэсгийн өргөн 5-5.5 метр байсныг 6 метр өргөнтэй болгон шинэчилж, замын урд талдаа 2 метр өргөнтэй явган хүний зам тавихаар төлөвлөсөн.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10