Dark Light
Нийгэм | 2021-07-26

Баруун дөрвөн замын хөдөлгөөнийг хугацаанаас нь өмнө нээлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

НЗДТГ, Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас энэ сарын 15-нд эхэлсэн баруун дөрвөн замын засварыг хийж, авто замын хөдөлгөөнийг хугацаанаас нь өмнө буюу өчигдөр орой нээлээ.

Авто замын зорчих хэсгийг асфальт бетоноор хучихаар долоодугаар сарын 23-26-ны 06.00 цаг хүртэл тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлаад байсан юм. Засварыг наймдугаар сарын нэгэнд бүрэн дуусгахаар явган замын ажлыг хийж байна.

Энд инженер, техникийн 10 ажилтан болон 50 гаруй замчны бүрэлдэхүүнтэйгээр 7903 ам метр талбайд өнгө хучилт, 400 ам метр орчим талбайд авто замын уулзвар, гарцын хэвтээ тэмдэглэгээний ажлыг түргэн, шуурхай хийж гүйцэтгэв. Мөн авто замын захын 396 урт метр L хашлага, эгнээ тусгаарлах 300 метр урт хашлагыг сольж, инженерийн шугам сүлжээний 42 худгийн тагийг хучилтын түвшинд хүртэл өндөрлөжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10