Dark Light
Нийгэм | 2021-07-26

Говь-Алтай аймагт үерийн улмаас 3 том хүн, 1 хүүхэд усанд осолдож амиа алджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Говь-Алтай аймгийн Халиун сумын Гүүбариач багийн “Ногоо булгийн гол” гэдэг газарт 07.24-ний өдрийн 15:10 цагаас 15:40 цагийн орчим орсон усархаг бороо орсны улмаас уруйн үер бууж, 3 том хүн, 1 хүүхэд, 2 гэр, 1 автомашин үерийн усанд урссан тухай дуудлагыг мөн өдрийн 18:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, Цагдаагийн газрын алба хаагчид, ар гэрийнхэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 19:00 цагт тус сумын Гүү бариач багийн “Ногоо булгийн гол” гэдэг газраас /гэрээс урд зүгт 1 км-т/ Халиун сумын харьяат иргэн Р.Золжаргал /20 настай, эмэгтэй/-ын цогцсыг, 20:30 цагт /гэрээс урд зүгт 5 км-т/ иргэн Х /58 настай, эмэгтэй/-ийн цогцсыг, 21:00 цагт /гэрээс урд зүгт 4 км-т/ иргэн С /62 настай, эрэгтэй/-ын цогцсыг, 07.25-ны өдрийн 08:05 цагт “Хар толгой” гэдэг газар /гэрээс урд зүгт 9 км-т/-аас С /7 настай, эмэгтэй/-ын цогцсыг тус тус олж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19