Dark Light
Нийгэм | 2021-07-26

ШӨХТГ: "Тайгам Алтай ХХК"-д Татвар, Гааль, Мэргэжлийн хяналтын хамтарсан шалгалтыг оруулна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

"Тайгам-Алтай" компанид 2018 онд байрны захиалга өгсөн иргэд хохирч буй талаар хэвлэл мэдээллийн байгууллагууд өмнө мэдээлж байсан. Тэгвэл ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ энэ асуудлаар мэдээлэл өглөө.  Тэрээр: "Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул зөвхөн гэрээний алданги 0,01% гэж ярихгүй. Ашиглалтанд орох байсан 2020.06 сараас хойшхи буюу 1 жил гаран байр түрээсэлж амьдарсан, банк болон банк бусаас зээл авч илүү төлсөн хүү төлбөрийн асуудлуудыг анхаарч "Тайгам Алтай ХХК"-иар учирсан бодит хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг хөндөж байна. Үүнийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар -аас ЗӨВ хэмээн дэмжиж байна. Тус компанид Татвар, Гааль, Мэргэжлийн хяналтын хамтарсан шалгалтыг оруулна. Мөн шалгалтын комисст хохирогчдын төлөөллийг оролцуулна. 

Цаашдаа барилгын компаниудын гэрээлсэн хугацаандаа оруулаагүй иргэд, хэрэглэгчдийг хохироосон хохирлыг гэрээний үнийн дүнгээс гадна учирсан бодит хохирлоор хэмждэг байх системийг бүрдүүлэх, м2 тутамд гардаг зөрүүг арилгах, зөрчил арилгахгүй компаниудын зөвшөөрлийг цуцлах арга хэмжээг авч ажиллах шаардлагатай хэмээлээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10