Dark Light
Нийгэм | 2021-07-26

БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд Монгол улсад албан ёсны айлчлал хийж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Батлан хамгаалахын сайд хурандаа генерал Вэй Фөнхө Монгол Улсад хийх албан ёсны айлчлалаа Хятадын Ардын Чөлөөлөх Армийн Агаарын цэргийн хүчний тусгай үүргийн онгоцоор “Чингис хаан” олон улсын нисэх буудалд 10:00 цагт хүрэлцэн ирснээр эхлүүлж байна.

Айлчлалын үеэр БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд Вэй Фөнхө Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатарт бараалхаж, Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяртай албан ёсны хэлэлцээ хийх юм.

БНХАУ-ын Батлан хамгаалахын сайдын айлчлалын бүрэлдэхүүнд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чай Вэнрүй, Цэргийн төв Зөвлөлийн Тамгын газрын орлогч дарга хошууч генерал Фөн Мижүнь, Шинжааны цэргийн тойргийн орлогч командлагч хошууч генерал Яан Линь, Олон улсын цэргийн хамтын ажиллагааны газрын орлогч дарга хошууч генерал Сун Яаньчао нар болон албаны бусад хүмүүс багтжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10