Dark Light
Нийгэм | 2021-07-26

Багахангай дүүргийн төлөвлөлтийг танилцуулж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Багахангай дүүрэг нь Улаанбаатар хоттой 107 км төмөр замаар, 90 км хатуу хучилттай замаар холбогдсон. Мөн Улаанбаатар-Замын-Үүд, Улаанбаатар-Багануур чиглэлийн төмөр замын зангилаа болон Улаанбаатар-Замын-Үүдийн босоо тэнхлэгийн хатуу хучилттай авто зам дайран өнгөрдөг хэсэгт оршдог, нийслэлийн алслагдсан дүүргүүдийн нэг юм. Тус дүүргийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг 2015 онд баталсан бөгөөд 2030 оны түвшинд 2800 өрхийн 10 мянган хүн амтай байхаар тооцож, төлөвлөлтийн хугацаанд

2400 суралцагчтай сургууль

900 хүүхдийн цэцэрлэг

50 ортой хүүхдийн эмнэлэг

90 ортой эмнэлэг

200 суралцагчийн МСҮТ

70 км авто зам

5400 ажлын байр бий болохоор төлөвлөсөн.

Багахангай дүүрэг нь дараах тэргүүлэх чиглэлээр хүрээнд үйл ажиллагаа явуулж Улаанбаатар хотын дагуул хот болон хөгжинө. Үүнд:

Тэсрэх аюултай бодисын агуулах

Хог хаягдал боловсруулах үйлдвэрлэл

Тээвэр логистик

Төмөрлөгийн үйлдвэрлэл

Хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл технологийн парк

Жижиг оврын онгоцны агаарын тээвэр, онц байдлын нөөцийн агуулах орно.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10