Dark Light
Нийгэм | 2021-07-26

Ахлах ахлагч Э.Даваажамцыг 2 өрөө байраар шагналаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Ардын Хатанбаатар Магсаржавын нэрэмжит, Цэргийн гавьяаны улаан тугын одонт, Зэвсэгт хүчний 123-р ангийн хөгжимчин, ахлах ахлагч Э.Даваажамц Монголын баруун хязгаар Ховд аймгийн Ард Аюушийн талбайгаас  монгол төрийн далбаагаа үүрээд хэт холын зайн гүйлтийг  2021.06.02-ны өдөр эхлүүлсэн.  Тэрээр зүүн хязгаарын Дорнод аймаг хүртэл 2127 км замыг нийт 46 хоног туулж холын зайн гүйлтийн рекордыг ийнхүү эвдэж өнөөдөр /2021.07.26/ төрөлх нутагтаа уухайлан орж ирлээ. Түүнийг аймгийн удирдлагууд, Зэвсэгт хүчний 123-р ангийн бие бүрэлдэхүүн, Ховдын ард иргэд ёслол хүндэтгэлтэйгээр хүлээж авлаа. Аймгийн удирдлагуудын зүгээс Э.Даваажамцын гэр бүлийг 2 өрөө байраар шагнаж, хамт явсан багийн гишүүд тус бүрт 1 сая төгрөгийн урамшуулал олгосон бол Зэвсэгт хүчний 123-р ангийн зүгээс 10 хоногийн цалинтай чөлөөг олголоо. 

Эх сурвалж: Ховд.мн

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10