Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг Мухрын гол, Хүйтний голд зусаж буй малчдын хот руу болон бэлчээрт байсан мал руу хүрэн баавгай дайрсан тохиолдлууд удаа дараа гарсан.
Үүнтэй холбогдуулан Дархан-Уул аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас амьтны мэргэжлийн байгууллага болох “Амьтны эрх хамгаалах нийгэмлэг” ТББ болон “Амьтан Асралт ХХК”-ийн бүрэлдэхүүнтэй хамтран ажлын хэсэг гарч бүс нутгийн нөхцөл байдалтай танилцаж, иргэдтэй уулзан заавар, зөвлөгөө өгч, мониторинг судалгаа хийж 4 хоног ажиллалаа.
Нутгийн иргэд болон 50 орчим айлуудад нэг бүрчлэн зөвлөмж өгч амь нас, эд хөрөнгөө хэрхэн хамгаалах, хэрхэн зэрэгцэн амьдрах зөвлөмж, баавгай байгаа газруудын байршил мэдээллийг өгчээ.
Мөн орон нутгийн удирдлага болзошгүй эрсдэлээс сэргийлэх талаар мэдээлэл өгч, хамтарч ажиллах санал солилцсон байна.
Тус бүс нутагт хүрэн баавгайн шилжилт хөдөлгөөн ихтэй байгаа тул малчид болон аялал зугаалгаар явж байгаа иргэд болгоомжтой байхыг анхаарна уу.
Дархан-Уул аймгийн Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Газар
АДМИН







Нийгэм







