Онцгой байдлын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр, Эрүүл мэндийн сайдын халдварт өвчний асуудал хариуцсан зөвлөх А.Амбасэлмаа, Онцгой байдлын Ерөнхий газрын сургалтын хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ нарын салбар хоорондын байгууллагуудын 21 хүний бүрэлдэхүүнтэй “Зөвлөх баг” Дундговь аймагт ажиллаж байна.
Тус “Зөвлөх баг” Кроноавируст халдвар (Ковид-19)-ын үед хариу арга хэмжээний явцын үнэлгээ хийх, орон нутгийн бэлэн байдлыг хангах, эрүүл мэндийн байгууллага, шуурхай штабын баг бүрэлдэхүүнийг чадавхжуулах, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах ажлын байран дээрх сургалтыг зохион байгуулж байна.
Чадавхжуулах сургалтад аймгийн Онцгой комиссын бүрэн бүрэлдэхүүн, Эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд оролцож байна.


АДМИН








Нийгэм






