Dark Light
Нийгэм | 2021-07-27

“Хар зүрхний хөх нуур”-т хүн живж нас баржээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот багийн “Хар зүрхний хөх нуур” гэдэг газар “Хар зүрхний хөх нуур”-ын эрэгт Өмнөдэлгэр сумын харьяат 4 гэр бүлийн 10 хүн 07.22-ны өдөр зугаалж байснаас иргэн Б-нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж хамт явсан хүмүүстэйгээ муудалцаж “Хар зүрхний хөх нуур”-ын эрэгт үлдсэн бөгөөд бусад хүмүүс нь Өмнөдэлгэр сум руу яваад 07.23-ны өдөр буцаж ирэхэд үлдсэн газраа байгаагүй тул эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 07.26-ны өдрийн 15:30 цагт нуурын усанд живсэн байсныг олсон. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 195 км зам туулан 20:00 цагт хүрэлцэн очиж 20:45 цагт иргэн Б/51 настай, эрэгтэй/-ийн цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19