Dark Light
Нийгэм | 2021-07-27

Б.Ганхайч Мексикийн бөхийг ялж шөвгийн 16-д шалгарлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 63, эрчүүдийн 81 кг-ын барилдаанууд өнөөдөр болж байна. 63-д зодоглосон манай бөх Болдын Ганхайч эхний учраа болох Мексикийн А.Алкарасыг нэмэлт цагт вазаригаар ялж, 16-д шалгарлаа. 

Одоо тэрбээр Бразилын хашир туршлагатай тамирчин, олимпын хүрэл медальт К.Куадростой барилдана. Манай бөх өмнө нь түүнтэй нэг таарахдаа ялж байв.

Өнөөдөр мөн Монголын иргэн болсон Иран бөх Саид Моллай дэвжээнд гарах хуваарьтай. Тэрбээр нэгийн даваанд Казахстаны өсөж яваа жүдоч, Ази тивийн аварга Дидар Хамзатай барилдах сугалаа татжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10