Dark Light
Нийгэм | 2021-07-27

Хүүхэдтэй ажиллах сэтгэл зүйчид мэргэшүүлэх сургалтад хамрагдаж эхэллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2021-2022 оны хичээлийн жилд 30 сэтгэл зүйчийг ерөнхий боловсролын сургуульд ажиллуулахаар сонгон шалгаруулалтыг хийгээд байна. Эхний ээлжинд “Тогтвортой хөгжлийн боловсрол II” төслийн түшиц 30 сургуулийг сонгосон бол хоёр дахь ээлжид 45 сургуулийг нэмэхээр төлөвлөөд байна. Сонгосон сэтгэл зүйчдийг хүүхэдтэй ажиллах чиглэлээр мэргэшүүлэх 45 хоногийн сургалт энэ 7 хоногт эхэлсэн юм. 

БШУЯ, НҮБ-ын хүүхдийн сан хамтарч 2020 онд хийсэн судалгаанаас харахад сурагчдын 

  67,8 хувь нь ганцаардсан

  59 хувь нь бухимдалтай

  42,4 хувь нь айдас зовнилтой

  56,2 хувь нь дасан зохицох чадвар сул байсан юм. 

Дээр дурьдсан асуудал нь өсвөр насны хүүхдүүдийн харилцаа хандлага, итгэл үнэмшил, өөрийн үнэлэмж, сурлагын амжилт зэрэгт сөргөөр нөлөөлж байна. Цаашилбал насанд хүрсэн хойноо ч үргэлжлэх магадлалтай байгаа юм. Тиймээс өсвөр насны хүүхдүүдэд чиглэсэн тусламж үйлчилгээ зайлшгүй шаардлагатай байна.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10