Dark Light
Нийгэм | 2021-07-27

Замын-Үүд боомтоор өдөрт ачаатай 100 автомашин, импортын 50-60 автомашиныг нэвтрүүлж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Замын-Үүд хилийн боомтын гарах чиглэлд өдөрт 110 автомашин гаргаж байгаа бөгөөд үүнээс 100 автомашин ачаагүй, нүүрстэй 10 автомашин гарч байна. Орох чиглэлд ачаатай 100 автомашин, импортын 50-60 автомашиныг өдөрт нэвтрүүлж байна.

Замын-Үүд суман дахь ачааны автомашины бөөгнөрлийг багасгаж, халдварын дэглэм сахиулах үүднээс хилээр нэвтрэх автомашинуудад дугаар олгож, 72 цагийн өмнө мэдэгдэж байх нэгдсэн бүртгэлийн систем ажиллуулж эхэлжээ.

Мөн БНХАУ-ын Эрээн боомтын хилийн бүсэд ажиллах 100 жолоочийг сонгон, жолооч нэг бүрийн биеийн байдлыг хянах хуудас гаргаж, 7 хоногт 2 удаа PCR шинжилгээ авч, тусгаарлах арга хэмжээ авч байна.

Эх сурвалж: Монгол Улсын Засгийн газар


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19