Dark Light
Нийгэм | 2021-07-27

АОК: Вакцины бүрэн тунд хамрагдсан 12-оос дээш насны хүүхдүүд секц, дугуйлан, танхимын сургалтад хамрагдах боломжтой

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дархан-Уул аймгийн Онцгой комиссын 2021 оны 104 дүгээр хэсэгчилсэн хуралдаан өнөөдөр /2021.07.27/ 10:00 цагт цахимаар зохион байгуулагдлаа. Хуралдаанаар Эрүүл мэндийн болон бусад мэргэжлийн байгууллагуудын саналыг үндэслэн дараах шийдвэрүүдийг гаргасныг Аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Б.Азжаргал танилцууллаа. 

2021 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн:

Вакцины бүрэн тунд хамрагдсан 12 оос дээш насны хүүхдүүдийн секц дугуйлан, танхимын сургалтад хамрагдах боломжийг нээнэ.

Аймгийн хэмжээнд ажиллаж буй Шалган нэвтрүүлэх постуудыг татан буулгана.

Дархан-Өргөө кино театр хариуцлагын гэрээний хүрээнд  вакцины бүрэн тунд хамрагдсан 12-с ээш насны хүүхдүүдэд үйлчлэх боломжтой. Үзвэр үйлчилгээний байгууллагууд танхимын 30 хувийн дүүргэлтээр үйлчилж болно. 

Түр тусгаарлах байрыг татан буулгахгүйгээр үргэлжлүүлэн ажиллуулна. 

ХААИС-ийн байранд иргэдээс  түргэвчилсэн оношлуурын сайн дурын шинжилгээг авч буй түр шинжилгээний цэгийг 8 дугаар сарыг дуустал 10:00-16:00 цаг хүртэл өдөр бүр ажиллуулна. Тус цэгт очиж болон иргэд өөрсдөө түргэвчилсэн тестээр шинжлээд эерэг гарсан, халдварын шинж тэмдэг илрээгүй иргэдээс баталгаажуулах шинжилгээ /PCR/ авна. 

Бусад: 

Дархан хотын 60 жилийн ойтой холбоотой ямар нэг баяр наадам, арга хэмжээг энэ жил зохион байгуулахгүй. 

АОК-оос өгсөн үүрэг чиглэлийн дагуу томоохон ААНБ-д 14 хоногт нэг удаа ажилтан албан хаагчдаа түргэвчилсэн шинжилгээнд хамруулах ажлаа үргэлжлүүлнэ.

2021.08.19-22-нд ЭЕШ болно. Үүнтэй холбогдуулан шалгалтыг 3 байранд зохион байгуулах бөгөөд халдвар хамгааллыг хангах, бэлтгэл ажлыг сайтар зохион байгуулах үүрэг чиглэлийг БСУГ-т өглөө.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00