Цэргийн гавьяаны Улаан тугийн одонт Ардын Хатанбаатар С.Магсаржавын нэрэмжит Зэвсэгт хүчний 123-р ангийн хөгжимчин, ахлах ахлагч Э.Даваажамц нь Монгол улсын хэт холын зайн гүйлтийн рекордыг 2127км болгон шинэчилсэн.
Тэрээр Цагдаагийн байгууллагаас орон нутгийн замд үйлдэгдэж байгаа хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийг зам тээврийн осолд өртөж, хохирохоос хамгаалах зорилгоор зохион байгуулж буй “Ирээдүйгээ хамгаалъя” аянд нэгдлээ.


Эх сурвалж: Ховд аймаг дахь Цагдаагийн газар
АДМИН








Нийгэм







