Dark Light
Нийгэм | 2021-07-27

Монголын төлөө хийсэн бүхэнд тань баярлалаа Моллай

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монголын бөх Сайед Моллай дэлхийн аварга, олимпын мөнгө, хүрэл медальт япон бөх Таканори Нагасед ялагдаж, Олимпын наадмаас мөнгөн медаль хүртлээ. 

Ингэснээр Монголын баг Токиогийн Олимпоос гурав дахь медалиа авснаас гадна медалийн өнгөө хувиргаж чадав. Харин Японы эрэгтэй жүдочид доод дөрвөн жинд бүгдэд нь түрүүлж, нутгийн дэвжээн дээрээ одтой наадаж байна. 

Эх орныхоо нэрийн өмнөөс барилдах аргагүй болоод байсан хүнд хэцүү тэр цагт алгаа тосон халуун дотноор угтан авсан Монголын ард түмний ачийг Сайед Моллай Олимпын мөнгөн медалиар хариуллаа. 

Монголын Үндэсний Олимпын хороо


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10