Dark Light
Нийгэм | 2021-07-28

"Хувьсгалчдын өлгий нутгаар” олон өдрийн өртөөчилсөн гүйлт амжилттай боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Ардын хувьсгалын 100 жил, Залуучуудын байгууллага үүсч хөгжсөний 100 жил, Сэлэнгэ аймаг байгуулагдсаны 90 жил, ТОКИО-2020 олимпын надамд зориулсан “Хувьсгалчдын өлгий нутгаар” олон өдрийн өртөөчилсөн гүйлтийг 07 дугаар сарын 23-наас 27-ны хооронд зохион байгуулж, “Сүлдэт багана” цогцолборт тамирчдыг угтан авах арга хэмжээ боллоо.

Тус арга хэмжээнд ХХЕГ, Биеийн тамир спортын улсын хороо, Олимпийн хороо, Сэлэнгэ аймгийн ЗДТГ, Бие тамир спортын хороо, Монгол Японы найрамдлын нийгэмлэг, Залуучуудын холбооны төлөөлөл оролцсон юм.

Гүйлтийг “Хилчин” спорт хорооны Хөнгөн атлетикийн дасгалжуулагч, ОУ-ын хэмжээний мастер Ж.Даваасүрэн санаачилж,  нийт 18 тамирчин 5 хоногийн хугацаанд 516 км замыг амжилттай туулж бариандаа орлоо.

 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00