Dark Light
Нийгэм | 2021-07-28

Бокс, ширээний тенниснийхэн нутаг буцаж, чөлөөт, хүндийг өргөлтийнхөн Токиод ирнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Тэмцээн уралдаанаа дуусгасан тамирчид 48 цагийн дотор олимпын тосгоныг орхих журмын дагуу ширээний теннисний Э.Лхагвасүрэн, Б.Болор-Эрдэнэ болон боксын Б.Чинзориг нар өнөөдөр нутаг буцаж байна. 

Зөрөөд удахгүй тэмцээнээ эхлүүлэх чөлөөт бөх болон хүндийг өргөлтийн тамирчид өнөөдөр Токиод хүрэлцэн ирнэ. Энэ олимпод эмэгтэй чөлөөтийнхөн бүх зургаан жинд эрхээ авсан бол эрчүүд гурван жинд өрсөлдөх юм. 

Харин хүндийг өргөлтөд Э.Билэгсайхан, М.Анхцэцэг нар өрсөлдөх билээ. 

Өнөөдөр тамирчин, дасгалжуулагч, албаны хүн нийлсэн 22 хүний бүрэлдэхүүнтэй баг Токиод ирэх болно. Чөлөөтийнхөн наймдугаар сарын 1-нээс олимпын дэвжээнд өрсөлдөж эхлэх юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00