Dark Light
Нийгэм | 2021-07-28

Эрүүл мэндийн байгууллагуудад ашиглаж буй ПГУ аппаратад шалгалт хийжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Коронавируст халдвар /КОВИД-19/ цар тахлын эсрэг эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, Монгол улсын Шадар сайд, УОК-ын даргаас өгсөн үүрэг, чиглэлийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын ажлын хэсэг улсын хэмжээнд ажиллаж байгаа ПГУ (Полимеразын гинжин урвал) оношилгооны лабораториудад ажиллалаа.

Тухайн лабораторийн ПГУ (Полимеразын гинжин урвал)  шинжилгээний тоо, урвалж, оношлуурын нөөц, үйл ажиллагааны стандарт, боловсон хүчин, тоног төхөөрөмжийн ашиглалт, засвар үйлчилгээ, шинжилгээний чанарт шалгалт хийж, тулгамдаж буй асуудал,  цаашид хэрэгжүүлэх саналыг хэлэлцэв.  Уг ажлын хэсэгт ЭМЯ-ны мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүд, МХЕГ-ын цөмийн болон цацрагийн хяналтын улсын ахлах байцаагч, МХЕГ-ын эмчилгээний чанарын хяналтын улсын ахлах байцаагч, ЗӨСҮТ-ийн нэгдсэн лабораторийн дарга, НЭМГ-ын оношзүйн лабораторийн тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн, ДЭМБ-ын лабораторийн асуудал хариуцсан зөвлөх зэрэг мэргэжилтнүүд багтсан юм.

 

 

 

 

 

 

 

  


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10