Dark Light
Нийгэм | 2021-07-28

“Эко орчин-цэвэр агаар” аян явагдаж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/374 дугаар захирамжийн дагуу хийгдэж байгаа "Эко орчин цэвэр агаар" аяны хүрээнд Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр Дандарбаатарын гудамж (Скадрилын хөшөөнөөс хойд зүг Цайз зах хүртэл 0,94 км)-ны дагуу үйл ажиллагаа явуулдаг 24 иргэн, аж ахуй нэгжийн төлөөлөлтэй үе шаттай уулзалт хийж байна.  

Тус аяны хүрээнд дүүрэг бүрд “Налуу замтай-иргэдэд ээлтэй” жишиг гудамжийг бий болгож, иргэн, аж ахуй нэгжүүдийн оролцоог нэмэгдүүлэх, амьдрах орчноо сайжруулж тохижуулах замаар агаар, орчны бохирдлыг бууруулахад хувь нэмэр оруулах, стандартад нийцсэн тохижилтын загвар бий болгохоор ажиллаж байна. 

Жишиг гудамжны тохижилтын зураг төслийг “Бизайн” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд боловсруулж байна.

Хот байгуулалт хөгжлийн газар 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10