Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах Хавдар судлалын үндэсний төвийн хойно зөвшөөрөлгүй олон жил болсон гараашуудыг нурааж, оронд нь эрт оношлуурын лаборатори барихаар бэлтгэл ажлыг хангаж байна. Ингэснээр Коронавирусын үед эрт оношлох үйл ажиллагаа хийхээс гадна цаашлаад бусад өвчнийг эрт оношлох лаборатори болгон үйл ажиллагаа явуулах юм.
Тухайн хороонд байрлах гараашуудийг буулгахаар холбогдох айл өрхүүдэд мэдэгдэл хүргүүлсэн. 8 дугаар сард багтааж газрыг чөлөөлж, лабораторийн барилгын ажлыг эхлүүлнэ гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ
АДМИН








Нийгэм







