Dark Light
Нийгэм | 2021-07-29

Төрийн албаны хүнд суртлыг арилгана

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Иргэдтэй хамгийн ойр ажилладаг төрийн анхан шатны нэгж бол хороо юм. Тэр ч утгаараа хороодод ажиллаж байгаа төрийн албан хаагчид чадварлаг, түргэн шуурхай, иргэдийн асуудлыг түргэн шуурхай шийддэг байхыг иргэд хүсдэг.

Төрийн үйлчилгээг шинэ шатанд гаргах, хүнд суртлыг халж, иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, хандлага, ёс зүйн ур чадварыг дээшлүүлэхээр Засаг даргын Тамгын газраас олон талт арга хэмжээг зохион байгуулж байгаа. Харин өнөөдөр Төрийн захиргаа, удирдлагын хэлтсээс нэгдсэн сургалтыг зохион байгууллаа.

Тус сургалтанд дүүргийн 28 хорооны Засаг дарга, зохион байгуулагч, нийгмийн ажилтан болон бусад алба хаагчид хамрагдсан бөгөөд Нийслэлийн архивын газар,  дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс, Статистикийн хэлтэс, Хууль зүйн хэлтэс, Хэвлэл мэдээллийн алба хамтран оролцож холбогдох салбар бүрийн мэдээ мэдээллийг өгсөн юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10