Dark Light
Нийгэм | 2021-07-30

Ховд аймагт үерийн улмаас 10 гаруй га ой мод сүйджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Ховд аймгийн Эрдэнэбүрэн  сумын Баянгол багийн нутаг дэвсгэр, Цамбагарав уулын өвөрт орших 7 ногоон нуураас эх авдаг Хусны гол мөнх цасны хайлалт, аадар борооны улмаас 2021 оны 07 дугаар сарын 28-ны шөнө 200-300 метрийн өргөнтэй үерлэн нүүж, урьдчилсан байдлаар 10 гаруй га ой мод сүйдэж, тус багийн айл өрхүүд зусландаа гардаг гол замын Хад үзүүрийн гүүр, малчдын 15 - н өвөлжөө, хаваржаа  зэрэг  урсаж үгүй болж байгалийн давагдашгүй үзэгдэл 2 дахь өдрөө үргэлжилж байна. 

Аймгийн Онцгой байдлын газар, Аймаг, сумын удирдлагуудтай хамтран мэргэжлийн түвшинд хохирол, эрсдэлийг тодорхойлж, мэргэжил арга зүйгээр хангаж хамтран ажиллаж байна.

АРД ИРГЭД ТА БҮХНИЙГ БОЛЗОШГҮЙ БАЙГАЛИЙН ДАВАГДАШГҮЙ ХҮЧИН ЗҮЙЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЖ, ҮЕР УСНЫ ЗАМ ДАГУУД БУУЖ ХОНОГЛОХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА!!!

Эрдэнэбүрэн сумаас бэлтгэсэн мэдээллийг 2021 оны 07 сарын 30-ны Мэдээллийн хөтөлбөрөөр хүлээн авч үзээрэй. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10