Dark Light
Нийгэм | 2021-07-30

Х.Нямбаатар: Намайг ажил авахаас өмнөх бичлэг тарааж олон нийтийн бухимдал үүсгэж байгаад харамсаж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Цагдаагийн алба хаагчид иргэдийг зодож буй бичлэг цахим сүлжээнд тархаад байна. 

Энэхүү асуудлыг яаралтай шалгаж, хуулийн хариуцлага тооцуулах үүргийг өчигдөр /2021.07.29/ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт  өгсөн.

Өнөөдөр /2021.07.30/ ЦЕГ-аас мэдээлэл өгч буруутай нь тогтоогдсон алба хаагчдыг ажил үүргээс нь чөлөөлсөн тухай мэдээллээ. 

Харин энэ асуудлаар Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өөрийн цахим хуудаснаа ийн жиргэжээ. 

Тэрээр: “Цагдаагийн байгууллагад - Хүний эрхийг дээдэлж, хүнлэг энэрэнгүй байх явдлыг нэн тэргүүнд тавьж ажиллахыг үүрэг болгосоор ирсэн. Намайг ажил авахаас өмнөх бичлэг тарааж олон нийтийн бухимдал үүсгэж байгаад харамсаж байна” хэмээжээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10