Dark Light
Нийгэм | 2021-07-30

ОУОХ тамирчдын тусгаарлагдах нөхцөлийг сайжруулна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Олон улсын олимпын хороо /ОУОХ/ коронавирусний халдварын улмаас тусгаарлагдаж буй гадаадын тамирчдын нөхцөлийг сайжруулах чиглэлд ажиллана гэдгээ мэдэгджээ. Ингэхдээ одоогийн мөрдөж буй хатуу арга хэмжээнүүдийг хэвээр үлдээнэ.

“COVID-19”-ийн шинжилгээний хариугаа эерэг гарснаас хойш тусгаарлалтад орсон Нидерландын таеквондогийн тамирчин, 31 настай Решми Оогинк тусгаарлагдаж буй нөхцөлөө “Олимпын шорон” хэмээн өөрийн “Instagram” хуудсандаа дүрслэн бичсэн юм. 

ОУОХ пүрэв гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэрээ, бид Нидерландын Олимпын хороотой тусгаарлалтын нөхцөлийг сайжруулах талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн гэж мэдээлжээ.

Мөн ОУОХ-ны Эрүүл мэндийн газрын дарга Ричард Бюджетт, “Олимпын наадамд өрсөлдөхийн төлөө шаргуу бэлтгэл хийсэн ч тусгаарлалтад орсон тамирчдыг би сайн ойлгож байна. Гэвч коронавирусээр халдварласан тамирчдыг тусгаарлах нь тун чухал юм” хэмээн мэдэгдсэн байна.

Тэрбээр халдвар авсан тамирчид шинжилгээний хариугаа сөрөг гарах үед тусгаарлалтаас гарах боломжтой гэдгийг нэмж хэлжээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10