Dark Light
Нийгэм | 2021-07-31

Нүхэн жорлонгийн асуудлыг шийдвэрлэж эхэллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Баянзүрх дүүргийн нэлээдгүй их хувийг гэр хороолол эзэлдэг. Харин гэр хорооллын хамгийн том асуудал бол нүхэн жорлон. Нүхэн жорлон хөрсний бохирдлоос эхлээд эргэн тойрон ойр орчимдоо маш их хор хөнөөлтэй гэдгийг та бүхэн надаар хэлүүлэлгүй мэднэ. 

Тэгвэл Баянзүрх дүүрэг "НЕКСТ СТАНДАРТ" ХХК-тай хамтран гэр хорооллын айлуудыг хуучны бохирдол ихтэй нүхэн жорлонгоос салгахаар төсөл хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ. Эхний ээлжинд дүүргийн 20-р хорооны 2100 өрхийн жорлонг энэ жилдээ багтааж шинэчлэх бөгөөд үүний 1050 өрхийг голын ай саваас 200м хүртэлх хэсэгт тавих юм.

Уг компанийн жорлонгийн хувьд гэр хорооллын хөрсний бохирдлыг нэмэгдүүлэхгүй, харин ч эсрэгээрээ бууруулах эко соруулдаг жорлонтой байна гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10