Dark Light
Нийгэм | 2021-08-01

Э.Даваахүү 30 сумны дараа 23-т жагсаж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Эрэгтэйчүүдийн 25 метрийн гар бууны олимпын хурдан дасгалын урьдчилсан шат явагдлаа. Тамирчид нийт 60 сум буудах ёстойгоос өнөөдөр 30 сум буудав. Монголын тамирчин Э.Даваахүү энэ дасгалд 283 оноогоор 23-т жагсаж байна. Тэрбээр найман секундэд таван сум буудах дасгалдаа 98 оноо авсан бол зургаан секунд болон багасахад 94 оноо авав. Харин дөрвөн секундэд таван сум буудах хамгийн хурдан буудлагад 91 оноо авчээ. 

Энэ төрөлд Францын К.Бессаже 297 оноогоор тэргүүлж байна. Маргааш өглөө 07.30 цагаас эхлэн тамирчид үлдсэн 30 сумаа буудаж, улмаар шилдэг найм нь финалд шалгарах юм. Харин медалийн эздийг тодруулах финалын буудлага 13.30 цагаас эхэлнэ.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10