Dark Light
Нийгэм | 2021-08-02

МУГТ С.Батцэцэг Оросын тамирчинг ялж шөвгийн 4-т шалгарлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 68 кг-д зодоглож буй С.Батцэцэг Оросын бөх Ханум Вальеваг 8:5-аар ялж, шөвгийн дөрөвт шалгарлаа. Барилдаан яг л өмнөхийн нэгэн адил өрнөж, орос бөх 1:0-ээр тэргүүлж эхний үеийг дуусгасан. Харин хоёрдугаар үед орос бөх Батцэцэгийн хөлд ороход дагуулж шидээд бүхэл дөрвөн оноо авсан юм. Дараа нь мөн л дээрх мэхээр дөрвөн оноо авснаар ялалт манай хүний талд ирэх нь үндсэндээ ойлгомжтой болов. Сүүлд Вальева оноог бага зэрэг ойртуулсан ч Батцэцэг онооны давуугаа хамгаалж чадав. Одоо С.Батцэцэг үдээс хойш финалд шалгарахын төлөөх барилдааныг Нигерийн бөх, Африк тивийн 10 удаагийн аварга Блессинг Оборудудутай хийнэ. Хагас шигшээ барилдаанууд 17.15 цагаас эхлэх юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10