Dark Light
Нийгэм | 2021-08-02

Коронавируст халдварын тохиолдол 6 сараас 7.7 хувиар буурчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр /2021.08.02/ боллоо.

“Ковид-19”-ийн нөхцөл байдлын талаар НЭМГ-ын дарга Б.Бямбадорж танилцууллаа. Энэ үеэр долдугаар сард бүртгэгдсэн коронавирусийн халдварын тархалтын дэлгэрэнгүй судалгааг мэдээлж, дархлаажуулалтын явцыг тайлагнав. Тодруулбал, өнгөрсөн сард коронавируст халдварын 23.174 тохиолдол бүртгэгдсэн нь зургадугаар сараас 7.7 хувиар буурсан байна. Халдварын тохиолдол ийнхүү буурч байгаа нь нийслэлийн иргэдийн амралт, хөл хөдөлгөөний сийрэгжилттэй холбоотой гэдгийг НЭМГ-ын дарга Б.Бямбадорж хэллээ. Түүнчлэн халдварын улмаас бүртгэгдсэн нас баралтын тоо өмнөх сарын мөн үеэс 14 хувиар буурчээ. Долдугаар сард коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын I тунд нийт 67.544 иргэн хамрагдсанаас 65 хувь нь 12-15 насныхан байсан бол II тунд 98.977 иргэн хамрагдлаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10