Dark Light
Нийгэм | 2021-08-02

Үндэсний соёл амралтын хүрээлэнд хамтарсан шалгалт хийлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Үндэсний соёл амралтын хүрээлэнд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн байгууллагатай  хамтарсан хяналт шалгалтыг хийлээ.

  Шалгалтаар өдрийн цагаар үйлчлүүлэгч багатай байгаа хэдий ч орой 21 цагаас хойш хүний бөөгнөрөл үүсч, хүн хоорондын зай баримтлахгүй, 0-6 насны хүүхдэд үйлчилсэн зэрэг дутагдлууд илэрч байгаад Мэргэжлийн хяналтын байгууллагаас дотоод зохион байгуулалтыг сайжруулах хугацаатай  үүрэг өгсөн юм. Тус үүрэг даалгаврын хүрээнд  Үндэсний соёл амралтын хүрээлэн нь  иргэдийн орох, гарах хаалганы гарц урсгалыг тодорхой болгон, нэмэлт  хүн ажиллуулж халуун үзэн, гар халдваргүйтгэл байрлуулан бүртгэл хөтлөж, үзел чанга яригчаар  30 минут тутамд Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлж, иргэдийг зай барьж үйлчлүүлэх талаар сэрэмжлүүлэг өгч ажиллаж байна.

Цаашид:  Халдвар хамгааллын дэглэмээ мөрдөн маскаа зүүж,  хүн хоорондын зайгаа барин, өөрийгөө болон хүүхдүүдээ болзошгүй эрсдэлээс  сэргийлж  үйлчлүүлэхийг ард  иргэдэд анхааруулж байна.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10