Dark Light
Нийгэм | 2021-08-03

Өнөөдөр С.Батцэцэг, Х.Болортуяа нар улсаа төлөөлөн олимпын дэвжээнд зодоглоно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

 Өнөөдөр “Токио-2020” Зуны олимпын XXXII наадмын чөлөөт бөхийн 2 эмэгтэй тамирчин Монгол Улсаа төлөөлж олимпын дэвжээнд хүч, ур чадвараа сорин барилдана.

Тухайлбал, эмэгтэйчүүдийн 62 кг-д ОУХМ Хүрэлхүүгийн Болортуяа эхний даваанд Энэтхэгийн залуу бөх Сонам Маликтай барилдах сугалаа татсан. Тэрбээр түүнийг давбал шөвгийн наймд Бразилын Лаис Нунес, Болгарын бөх, дэлхийн аварга, дэлхийн дэвжээнээс нийт 6 медаль хүртсэн Тайбе Юсеин нарын ялсантай халз барилдах оноолттой.

Манай бөх Х.Болортуяагийн хувьд 2020 оны Иван Ярыгиний Гран прид түрүүлж, Ази тивийн аваргад үзүүрлэсэн амжилттайгаар Токиогийн олимпод хүчээ сорихоор ирээд байгаа юм.

Урьдчилсан шатны барилдаан Улаанбаатарын цагаар 11:00 цагт эхлэх бөгөөд манай тамирчин 7 дахь барилдаанд дэвжээнд гарна.

Энэ өдөр “Лондон-2012” олимпын наадмын хүрэл медальт, дэлхийн хошой аварга, Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг Токиогийн олимпийн хүрэл медалийн төлөө хүч үзнэ.

Өнөөдөр халз тулах Азербайжаны бөх Э.Манолова /ДАШТ-ий хүрэл медальт/, Киргизийн бөх М.Жуманазарова /Азийн наадмын мөнгөн медальт/ нарын хэн ялсан нь манай гавьяат тамирчин С.Батцэцэгтэй медалийн төлөө барилдах юм.

Олимпын медалийн төлөөх барилдаанууд 17:15 цагаас эхлэх бөгөөд манай хүн 13 дахь барилдаанд дэвжээнд гарах болно.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10