Dark Light
Нийгэм | 2021-08-03

С.Энхболд Архангай аймагт 1.5 тэрбум төгрөгийн үнэ бүхий 37 төрлийн тоног төхөөрөмжийн батламж гардууллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Эрүүл мэндийн сайд С.Энхболд Архангай аймагт өнөөдөр ажиллаж, АОК-ийн гишүүд болон сумдын эрүүл мэндийн төвийн эрхлэгч нартай онлайн хурал хийлээ. Хурлаар  цар тахлын үеийн аймгийн Онцгой Комиссоос авч хэрэгжүүлж буй ажил, хариу арга хэмжээний талаар мэдээлэл сонсов. Хурлын төгсгөлд Эрүүл мэндийн сайд С.Энхболд Архангай аймгийн Эрүүл мэндийн газарт 1.5 тэрбум төгрөгийн үнэ бүхий 37 төрлийн тоног төхөөрөмжийн батламж гардуулан өгсөн юм. Мөн  яаралтай түргэн тусламжийн хоёр ширхэг пургон автомашин шийдвэрлэж өгнө гэв. Улмаар Архангай аймагт хуваарилагдаж буй тоног төхөөрөмж, хувийн хамгаалах хэрэгсэл болох хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр, 2000 ширхэг түргэвчилсэн оношлуур, дуслын автомат шахуурга, тариурын автомат шахуурга, оношлогооны дуран, дуран ариутгагч, видео ларингскоп зэргийг хүлээлгэн өглөө.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10