Баянгол дүүргийн 6 дугаар хороо, "Ачтан-Элит" эмнэлгийн зүүн талаас орон сууцны 57-р байр хүртэлх 0.3 км авто замын нөлөөлөлд өртсөн 2 иргэн, хуулийн этгээдийн газар чөлөөлөлтийг Нийслэл, дүүргийн Газар зохион байгуулалтын албаны албан хаагчид хийж гүйцэтгэж байна. Тус замыг 2 эгнээ зорчих хэсэг, 2 талдаа явган хүний замтайгаар төлөвлөсөн бөгөөд "Ачтан-Элит" эмнэлэг нь газраа чөлөөлөөгүйгээс болж замын ажилд саад учраад байсан юм. Одоо замын ажил саадгүй үргэлжлэн хийгдэх боломжтой боллоо.
АДМИН








Нийгэм







