Онцгой байдлын байгууллагаас улсын болон хувийн хэвшлийн томоохон эмнэлэг, эрүүл мэндийн төв болон коронавирусийн халдвартай иргэдийг хүлээн авч эмчилж байгаа эмнэлгүүдийн бэсрэг хүчилтөрөгчийн үйлдвэр, цэнэглэх байрууд, баллон хадгалах, хий түгээх байруудын стандарт, норм, норматив, аюулгүй ажиллагааг хангуулах төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг зохион байгууллаа.
Шалгалтад 21 аймаг, нийслэлд үйл ажиллагааг явуулж байгаа улсын нэгдсэн эмнэлэг, хувийн хэвшлийн эмнэлэг, эрүүл мэндийн төв зэрэг 132 объектыг хамруулж, галын аюулгүйн норм дүрэм, стандарт, хүчилтөрөгчийн аюулгүй ажиллагаатай дүрэм, журамтай холбоотой заалтыг хэрэгжүүлээгүй 647 зөрчил дутагдал илрүүлсэн юм.
Алба хаагчид газар дээр нь 103 зөрчил дутагдлыг арилгуулан, бусад зөрлийг арилгуулах заавар зөвлөмж өгч ажиллалаа.


АДМИН








Нийгэм







