"Токио 2020" зуны олимпын Хүндийг өргөлтийн 87 кг-д өрсөлдсөн Монгол улсын Гавьяат тамирчин М.Анхцэцэг эцсийн мөч хүртэл медалийн төлөө өрсөлдөж, дөрөвдүгээр байр эзэлсэн.
Түүний хувьд хүрэл медаль хүртэхийн тулд 147 кг-ыг өргөх ёстой байв. Тэрээр 147 кг-ыг захиалж, медалийн төлөө эцсээ хүртэл тэмцэхээр болсон. Харамсалтай нь захиалгаа өргөж чадалгүй алдаж, дөрөвдүгээр байр эзэлсэн билээ.
Тэрээр олимпын наадамд оролцохдоо гэмтэлтэй байсан тухай түүний хань Б.Золжаргал өөрийн цахим хуудастаа нийтэлжээ. Тэрээр: "Ханьдаа болон хүндийн өргөлтийн баг хамт олонд баяр хүргэе. 2024 он биднийх байх болно. Шалтаглаж байгаа юм биш л дээ гэхдээ хугархай шилбэтэй дэндүү сайн оролцлоо. Чамаараа бахархаад ханашгүй нь" хэмээжээ.

Түүний энэхүү нийтлэлийг Монголын хүндийн өргөлтийн холбоо өөрийн хуудастаа хуваалцжээ.
АДМИН








Нийгэм







