Dark Light
Нийгэм | 2021-08-03

Хууль зүй, дотоод хэргийн сайд барилга засварын ажилтай танилцлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр /2021.08.03/ Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл, хамгаалалтын газрын барилга, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын барилгын засварын ажлын явцтай танилцлаа. 

Тэрээр энэ үеэр холбогдох хүмүүст хандаж "Байгууллагуудын өргөтгөл, засварын ажлыг хийснээр алба хаагчдын маань ажиллах ая тухтай орчин нөхцөл бүрдэж, ажлын бүтээмж сайжрах учиртай. Тиймээс эдгээр баригдаж буй барилгын өргөтгөл, засварын ажлыг чанартай, шуурхай хийж гүйцэтгэхийг" онцгойлон санууллаа.

Харин гүйцэтгэгч байгууллагуудын зүгээс ковид 19-ийн нөхцөл байдлаас шалтгаалж бараа материалын татан авалт удааширсан. Гэсэн хэдий ч бид чанартай гүйцэтгэж, цаг хугацаандаа багтаан хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна гэдгээ дуулгасан юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10