Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Улаан ам” 1-р багийн нутагт байрлах Улаан цутгаланд аяллаар явж байсан Улаанбаатар хотын иргэн “И” 21 настай эрэгтэй 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 15:25 цагт осолдлоо гэсэн дуудлагаар Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах бүлгийн 5 алба хаагч, Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтсийн 7 алба хаагч нийт 12 алба хаагч эрлийн ажиллагааг 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 19:27 цагт эхлүүлж 2021.08.01-ны 09:45 цагт цүнхээлийн 15м-ийн гүнээс буцалтгүй нэрвэгдэгчийг гаргаж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өглөө.
2021 оны 07 дугаар сард усархаг бороо ихтэй байсан тул Орхон, Онги, Таац, Хөгшин Орхон голууд үертэй байгаа усны түвшин ҮЕРИЙН АЮУЛТАЙ ТҮВШИНГ даван ЭРГЭЭ ХАЛИН ҮЕРЛЭСЭН. Орхон гол Бат-Өлзий сумын орчим, ХАМГИЙН ИХ ТҮВШИНД ХҮРСЭН иймд байгалийн үзэсгэлэнт газраар аялах үедээ болзошгүй эрсдэлээс өөрийн болон бусдын ам нас эрүүл мэнд эд хөрөнгө эрсдэхээс урьдчилан сэргийлэхийг Онцгойлон анхааруулж байна.
Эх сурвалж: Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газар
АДМИН








Нийгэм







