Dark Light
Нийгэм | 2021-08-04

Тусгай хамгаалалттай газар нутгийн хяналт шалгалтыг цахим системд нэвтрүүллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Говийн бага Дархан цаазат газар нь Өмнөговь аймгийн Номгон, Баян-Овоо, Ханбогд сум, Дорноговь аймгийн Хатанбулаг сумын өмнөд хэсгийн хилийн заагийн 1,830,429 га газар нутгийг хамарсан “А”, “Б” хоёр хэсгээс тогтдог. 

Тусгай хамгаалалттай газар нутгийн  хяналт шалгалтын ажлыг шинэ төвшинд гаргаж хуулийн хэрэгжилтийг хангуулах  зорилгоор СМАРТ системийг Говийн Бага Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа 2017 оноос амжилттай хэрэгжүүллээ. 

2021 оны эхний хагас жилийн ажлын үр дүнгээр 19 байгаль хамгаалагчид 243 удаагийн эргүүл, хяналт шалгалт хийж, нийт 325 өдрийг зарцуулан, 56,737 гаруй км замыг туулж, эргүүл, хяналтын хуудас (Patrol form) хөтлөн, тэмдэглэл хийсэн. 

Бүх мэдээллийг СМАРТ программын мэдээллийн санд оруулж ажилласан байна. Ингэснээр нэгдсэн мэдээллийн сантай болж, байгаль хамгаалагч сард 2 удаа хяналт шалгалт, мониторинг хийж, ажил дүгнэхэд хялбар болсон бөгөөд мэргэжилтэн болон байгаль хамгаалагчдын мэдлэг ур чадвар нэмэгдсэн. Цаашид бүрэн ашиглаж Монгол улсын Тусгай хамгаалалттай газар нутагт дэлгэрүүлэх, туршлага хувь нэмрээ оруулан ажиллаж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00