Dark Light
Нийгэм | 2021-08-04

Их дээд сургууль, МСҮТ, коллежууд 9-р сарын 1-ээс цахимаар хичээллэнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

БШУЯ-ны сайд Л.Энх-Амгалан Засгийн газрын хуралдааны дараа мэдээлэл өглөө. Тэрээр: "МСҮТ, коллеж, их дээд сургуулийн хичээл 9 сарын 1-нээс цахимаар хичээллэнэ. 9 сарын 13-наас цахим болон танхим хосолсон хэлбэрээр явна.

Яагаад 9 сарын 13-наас эхлэх вэ гэхээр улсын хэмжээнд ЭЕШ-ыг наймдугаар сарын 19-22-ны хооронд зохион байгуулна. Үүний дараа ЭЕШ-д тэнцсэн хүүхдүүд өөрсдийн сургууль мэргэжлээ сонгоно. Цар тахлаас болоод хүүхдүүд ЭЕШ-д орж чадахгүй байх тохиолдолд хоёр дахь ЭЕШ-ийг зохион байгуулна. 

Тиймээс МСҮТ коллеж, их дээд сургуулийн хичээлийг 9 сарын 13 гэж товлосон" гэлээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19