Dark Light
Нийгэм | 2021-08-04

ЭМД-ын сангаас 100 хувь бүрэн хариуцах амбулаторийн тусламж, үйлчилгээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Иргэн-даатгуулагч танд ЭМД-ын сангаас 100 хувь бүрэн хариуцах Амбулаторийн тусламж, үйлчилгээний талаар танилцуулж байна. 

2021 оны Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл (ЭМДҮЗ)-ийн 03 дугаар тогтоол батлагдан энэ оны 3-р сараас хэрэгжиж эхэлснээр Амбулаторийн тусламж үйлчилгээг өмнө нь гурван оношийн хамааралтай бүлгээр зохицуулж байсныг  6 төрлийн 13 оношийн хамааралтай бүлэг болгож өргөтгөсөн. Мөн Амбулаторийн үйлчилгээг зөвхөн улсын эмнэлгүүд үзүүлдэг байсныг хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд ч мөн үзүүлэхээр зохицуулалтыг хийлээ. Ингэснээр улсын эмнэлгийн ачаалал болон иргэдийн хүлээлтийг бууруулах, эмнэлгийн байгууллагын хүртээмжийг нэмэгдүүлэхэд томоохон түлхэц болсон юм. 

Иргэн, даатгуулагчийн дээрх бүх үзлэг, шинжилгээнд хамрагдах зардлыг ЭМД-ын сангаас бүрэн хариуцах буюу иргэд, даатгуулагчдаас хамтын төлбөр гарахгүй байх зохицуулалтыг хийсэн нь иргэдийг эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн эрсдэлээс хамгаалах боломжийг бүрдүүлж байгаа юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10