Dark Light
Нийгэм | 2021-08-04

2, 3 настай хүүхдүүдийг цар тахлын нөхцөл байдлын үнэлгээ хийсний дараа үе шаттайгаар элсүүлнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2021-2022 оны хичээлийн жилийг хэрхэн эхлүүлэх талаар засгийн газрын өнөөдрийн /2021.08.04/  хуралдаанаар шийдвэр гаргалаа. 

Энэ хичээлийн жилд 

1515 цэцэрлэгт       232.000 хүүхэд

854 сургуульд      718.817 сурагч 

75 МСҮТ-д                  40.165 суралцагч  

88 дээд сургуульд        150.100 оюутан суралцана. 

Хичээл сургалтын үйл ажиллагааг хэрхэн зохицуулж байгааг шатлал тус бүрээр танилцуулья.

СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛ 

9 дүгээр сарын 1-ний өдөр цэцэрлэгт 4 болон 5 настай хүүхдүүдийг элсүүлнэ. Анги дүүргэлт 20/±5/ байхаар зохицуулав

2 болон 3 настай хүүхдүүдийг цар тахлын нөхцөл байдлын үнэлгээ хийсний дараа үе шаттайгаар элсүүлнэ 

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛ

Ногоон бүсэд байршилтай ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг сургуулийн орчинд танхимд зохион байгуулна

Эрсдэлтэй бүсэд байршилтай ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг танхимын болон танхимын бус хосолсон хэлбэрээр зохион байгуулна.

Хослосон сургалтыг нөхцөл байдлын үнэлгээ хийсний үндсэн дээр үе шаттайгаар танхимын сургалт руу шилжүүлнэ 

Эрүүл мэндийн хувьд эрсдэлтэй сурагчид танхимын сургалтад хамрагдах боломжгүй гэж үзвэл эцэг эхийн шийдвэрт хүндэтгэлтэй хандана. Тэд зайнаас  хичээллэх боломжтой. 

МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ

Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн хичээлийг 9 дүгээр сарын 1-ний өдрөөс танхим болон цахим хослуулан эхлүүлнэ. 

Онолын хичээл болон лекц 100 хувь цахимаар явагдана 

Дадлага хичээлийг оруулахдаа танхимын болон дадлагын газрын зай талбайгаас хамааран дэглэм баримталж, суралцагчийн тоог сургууль дотоодын зохицуулалтаар хангаж ажиллана 

ДЭЭД БОЛОВСРОЛ

Их, дээд сургууль, коллежийн хичээл 9 сарын 1-нд цахимаар эхэлнэ. 

2 дахь шатны ЭЕШ-ын дараа буюу 9 сарын 13-аас танхимын сургалт эхэлнэ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10