Dark Light
Нийгэм | 2021-08-04

Цахилгаан цахиж байгаа үед хэзээ ч хийж болохгүй үйлдлүүд

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Наймдугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээгээр ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орох тул: 

- Өндөрлөг газраас бууж нам дор газар оч. Байшин саванд ор, эсвэл битүү машинд ороод цонхоо хаагаад юунд ч хүрэхгүй гараа өвдөг дээрээ тавиад суу. Автомашинд байгаа нөхцөлд ихэнх машин өөрөөрөө тог тойруулж гүйлгээд газардуулдаг. Харин ийм үед утсаар ярих болон цэнэглэж байгаа утас барьж огт болохгүй.

- Хажууд чинь шонгийн мод, ганц өндөр мод, төмөр хашаа, тогны утас, гол ус байвал яаралтай холдоорой.

- Хэрэв хээр талд байгаа бол хамгийн нам доор газар олоод доошоо хөл дээрээ суугаад толгойгоо тонгойлгож 2 хөлөө нийлүүл. Биеэ аль болох жижиг болгохоос гадна газартай зөвхөн нийлүүлсэн өлмийгөөрөө хүр. Олуулаа явж байгаа тохиолдолд бөөгнөрөлгүй бие биенээсээ хол зай барьж суугаарай.

- Аянга цахилгаан цахих үед ой модонд явж байвал доошоо сууна. Морь, мотоцикл, дугуй, ачааны машин дээр явж байвал унаанаасаа буу. Усанд орж байвал уснаас түргэн гараарай. Гартаа буу, загасны уурга, зонтик барьсан бол хол хая.

- Биедээ байгаа төмөр зүйлсийг холдуул. Учир нь цахилгаан хүн дээр буулаа гэхэд арьсан дээр хээлсэн битүү машин шиг тойруулж гүйлгээд газардуулдаг, ингэх явцад төмөр зүйлс байвал тог биед нь орж зүрх зогсох зэргээр үхэлд хүргэдэг.

- Цахилгаанд цахиулсан хүнд хүрч болохоос гадна аврах ажиллагаа нэн даруй хийх хэрэгтэй.

- Гэртээ байгаа нөхцөлд гэрийн утсанд мөн тогонд залгаатай комьютер гар утас зэрэгт хүрч болохгүй.

- Хөдөө хээр явж байвал өндөрлөг газар, уулын орой дээр эсвэл ганц модны доор майхнаа бүү зас, сүүлийн цахилгаан цахиснаас 30 минутын дараа гарч болно.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10