Dark Light
Нийгэм | 2021-08-04

Шарилжгүй Улаанбаатар 6 аяны хоёрдугаар ээлж маргааш эхэлнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 6 дахь жилдээ "Шарилжгүй Улаанбаатар" аяныг зохион байгуулж байна. Аян 2 үе шаттай явагддаг бөгөөд 1-р үе шат 2020 оны 07 сарын 16-ны өдрөөс 07 сарын 30, 2-р үе шат 2020 оны 08 сарын 05-ны өдрөөс 25-ны өдрийн хооронд зохион байгуулагддаг, учир нь хөл газрын ургамал дохиураа гүвэхээс өмнө болон бүрэн нахиалсны дараа тус тус хадаж, тайрч авдаг.

Хоёрдугаар ээлж эхлэхтэй холбоотойгоор тусгаарлагдмал хэрэгцээний буюу сургууль, эмнэлэг, дугуйн зам дагуу, ногоон зурвасуудад голчлон хийх үүрэг даалгаврыг хяналтын төрийн бус байгууллагуудад өглөө.  

Тус аянаар 136 иргэнийг түр ажлын байраар хангаж ажлын хувцас, хөдөлмөр хамгааллын багаж хэрэгсэл, автомат хадуураар бүрэн хангаж өдрийн хоол, урамшуулал олгож Иргэдийн бүлэг болгон зохион байгуулалтанд оруулан ажиллаж байна. 

Шарилжгүй Улаанбаатар-6 аянд 9-н дүүргийн 4899 аж ахуйн нэгж, байгууллагын 24521 хүн оролцож нийт 7,546,640 мкв талбайн 1323 тонн шарилж зэрлэг ургамлыг хадаж цэвэрлэв. Өмнөх онуудад буюу 2017 онд 2,7 сая м.кв, 2018 онд 4,2 сая м.кв, 2019 онд 4,2сая м.кв, 2020 онд 4,8 сая м.кв, 2021 оны эхний хагаст 1,5сая м.кв талбайн шарилж, зэрлэг ургамлыг цэвэрлэж, устгасан.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10