Dark Light
Нийгэм | 2021-08-04

Б.Хонгорзул дагахаар болж Э.Бэхбаяр тэмцээнээ өндөрлүүллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

"Токио 2020" олимпын Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 86 кг,  эмэгтэйчүүдийн 57 кг-ын жингийн хагас шигшээ барилдаан боллоо. 57 кг-ын жинд ОУХМ Болдсайханы Хонгорзул маргааш дагаж барилдахаар болов. Түүнийг шөвгийн наймд ялсан Японы Рисако Кавай хагас шигшээд АНУ-ын Хелен Марулисийг 2:1-ээр ялсан. Ингэснээр манай бөх маргааш дагахад Гвинейн Фатоумата Камаратай хүч үзэх бөгөөд ялбал олимп, дэлхийн аварга Марулистэй хүрэл медалийн төлөө барилдана. Харин гавьяат тамирчин Э.Бэхбаярыг шөвгийн наймд ялсан Ираны Реза Атри 1/2 шигшээд дэлхийн хошой аварга ОХУ-ын Заур Угуевт 3:7-гоор ялагдснаар манай бөх тэмцээнээ өндөрлүүллээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10