Сэлэнгэ аймагт төвийн бүсийн хурдан морьдын уралдаан зохион байгуулагдаж буйтай холбоотой Дархан-Уул аймгаар дамжин өнгөрөх тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим эрс нэмэгдсэн байна. Тиймээс Дархан-Уул аймгийн Онцгой комиссоос шийдвэр гарган өнөөдрөөс эхлэн 2021 оны 08 дугаар сарын 11-ний өглөөний 06:00 цаг хүртэл Сэлэнгэ аймгаас Дархан-Уул аймаг руу орж, гарч буй авто машинуудын хаалганд лац наах арга хэмжээг зохион байгуулан ажиллахаар болжээ.
Хот хооронд зорчих хөдөлгөөнд оролцож буй иргэдээс постуудад ямар нэгэн шинжилгээ авахгүйгээр нэвтрүүлж буй учир дээрх арга хэмжээг авснаар аймгийн нутаг дэвсгэрээр дамжин өнгөрч байгаа тээврийн хэрэгслүүд хот дотор чөлөөтэй зогсож, түүгээр зорчиж буй иргэд нийгмийн харилцаанд орж эрсдэл үүсгэхээс сэргийлж байгаа юм.
Эх сурвалж: Дархан-Уул аймгийн Онцгой комисс
АДМИН








Нийгэм




